“МЮНХЕН ЦОМ” ХӨЛБӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН 2025
U10, U11, U12, U13, U14/15
2025 оны 6-р сарын 18-24, Мюнхен хот, Герман улс
24 МИНУТААР ХАМГИЙН БАГАДАА
6 УДААГИЙН ТОГЛОЛТ ХИЙНЭ
МЭРГЭЖЛИЙН ӨНДӨР ТҮВШНИЙ ТОГЛОХ ТАЛБАЙ, ХЭРЭГСЭЛ
ТЭМЦЭЭНИЙ ШАГНАЛ, ЦОМЫН ТӨЛӨӨХ ТОГЛОЛТУУД
AUF GEHT'S, MÄNNER!
Тэмцээний хуваарь 2025 он
Та бүхэн манай үйл ажиллагаатай байнгын холбоотой Европ, БНСУ, БНХАУ, Япон улсад зохиогдох олон улсын чанартай тэмцээн уралдааны мэдээллийг байнга авах боломжтой.
Хөлбөмбөгийн спорт
Хөлбөмбөг нь Монгол Улсад хамгийн түгээмэл хөгжсөн, олон нийтийн сонирхлыг хамгийн ихээр татдаг спортын төрлийн нэг юм. Хөлбөмбөг идэвхтэй тоглодог, сонирхдог янз бүрийн насны хүмүүсийн тоо хэдэн арван мянгад хүрнэ.
Хөлбөмбөгийн үндэсний лиг 1996 онд нээгдсэнээс хойш тогтмолжиж, одоо хэд хэдэн лигийн тэмцээн, мөн улс, бүсийн янз бүрийн түвшний, өсвөрийн, залуучуудын, эмэгтэйчүүдийн гэх зэрэг олон ангиллын тэмцээнүүд, талбайн, танхимын хэлбэрээр явагдаж буй. Анх 1957 онд байгуулагдсан Монголын Хөлбөмбөгийн Холбоо (МХБХ) 1998 онд Олон улсын хөлбөмбөгийн холбоонд (ОУХБХ) элссэн бөгөөд Монгол улсад хөлбөмбөгийг түгээн дэлгэрүүлэх, хөгжлийн дэлхийн стандартыг нэвтрүүлэх, арилжааны орчныг бүрдүүлэх, тэмцээн уралдааныг төрөлжүүлж олшруулах чиглэлд идэвхтэй ажиллаж байна.
Монгол улсын ерөнхийлөгч хөлбөмбөгийн спортыг идэвхтэй дэмжигч бөгөөд 2050 онд хөлбөмбөгийн ДАШТ-ийг эх орондоо зохион байгуулахыг уриалж, 2011 онд Швейцарт айлчлах үедээ, энэ уриалгыг ажил хэрэг болгох зорилготой мөрөөдлийн гэрээг ОУХБХ-ны ерөнхийлөгчтэй байгуулсан юм.