Монгол Улсаас 4 баг, 50 гаруй тамирчны бүрэлдэхүүнтэй олон улсын баскетболын тэмцээнд амжилттай оролцлоо. PG Basketball Academy (U12, U14 ангилал), Naluu Ukhaa Club (U12), Бага Тэнгэр Club (U16). Тэмцээнд нийт 6 орны 60 гаруй баг U10, U12, U14, U16 насны ангиллаар хурд, ур чадвараараа өрсөлдсөн байна. Монголын багуудын үзүүлсэн амжилтаас дурдвал, U12 ангилалд Naluu Ukhaa баг 2-р байр, U14 ангилалд PG Basketball Academy баг мөн 2-р байр эзэлж, харин U12 ангилалд PG Basketball Academy баг 3/4-р байрт, U16 ангилалд Бага Тэнгэр баг мөн 3/4-р байрт орсон байна.